монгол хэл
2011-03-21
test
8-р ангийн монгол хэл
А хэсэг 1.Дараах сэдвээр 100 үгтэй эх зохио /10 оноо/ “Эх хэл минь” 2.Дараах өгүүлбэрийг гишүүдээр зур. /6 оноо/ Жавартай шөнийн хүйтэн салхи сэр сэр үлээн дулаан бууцанд хэвтсэн хонины шүд хяхтнан хавирч нэгэн жигд хивж яраглана. 3.Дараах үгийг үгзүйн бүрэн задлалаар задал /6 оноо/ Эмхэлье 4.Хэлцийн утгыг тайлбарлан, 10-с доошгүй үгтэй өгүүлбэр зохио. /6 оноо/ А. Хорголоо тоолох Б. Биеэ оторлох 5.Өгсөн үгийг монгол бичгээр утга ялган бич. /4 оноо/ А. Буулга а. Үхэр тэрэгний б. Үйл үг Б. Гавар а. Тос б. Үнэгний 6. Бичгийн соёл /3 оноо/ Б хэсэг 1. 1.Дараах сэдвээр 100 үгтэй эх зохио /10 оноо/ “Үндэсний баяр” 2.Дараах өгүүлбэрийг гишүүдээр зур. /6 оноо/ Хоног өнгөрөх тусам нарны төөнөх илч нэмэгдэн шавар байшингийн сүрлэн дээвэр нэвт халж,шархтны хөлс даасан биенээс элдэв үнэр ханхлах болов. 3.Дараах үгийг үгзүйн бүрэн задлалаар задал /6 оноо/ Шуугианаас 4.Хэлцийн утгыг тайлбарлан, 10-с доошгүй үгтэй өгүүлбэр зохио. /6 оноо/ А. Чих халууцуулах Б. Эвэртэй туулай үзэх 5.Өгсөн үгийг монгол бичгээр утга ялган бич. /4 оноо/ А. Бүүрэг а. Тарваганы б. Эмээлийн
Б. Зээл а.өр б.зах
6. Бичгийн соёл /3 оноо/ Бүгд 35 оноо Танд амжилт хүсье
|
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|